Grand TheatreМэдээНаадмын үдэш тоглогдоно.

Наадмын үдэш тоглогдоно.

Үндэсний хөгжмийн их найрлын “Наадмын үдэш” хүндэтгэлийн тоглолт болох гэж байна.

Төрийн их найрал нь Их Монгол Улсын их хаадын тэртээгээс үүсгэн байгуулагдсан. 1962 онд ҮДБЭЧуулгад дахин шинээр байгуулагсан бөгөөд 2005 онд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн их найрал хэмээн өргөмжлөгдсөн байна. Одоо 60-70 хүний бүрэлдэхүүнтэй, 14-н төрлийн 30-н янзын хөгжмийн зэмсэгээр тоглодог.

Үндэсний их найралын урын санд Монголын хөгжмийн зохиолчдын эрт эдүгээгийн шилдэг зохиолууд багтахаас гадна дэлхийн хөгжмийн зохиолчдын сонгодог уран бүтээлүүд мөн орчин үеийн уран бүтээлүүд багтдаг эдгээр бүтээлүүдээсээ үзэгч та бүхэндээ дээжлэн хүргэхээр боллоо.

Тус тоглолтонд ҮДБЭЧ-ын Төрийн соёрхолт бүжиг дэглээч Сэвжидийн нэрэмжит бүжиг анги, ҮДБЭЧ-ын хоор дууны ангийн дуучид оролцоно.

Тоглолт: 2013 оны 07 сарын 12-ны өдөр 20:45 цагаас

ҮДБЭЧ-ын тайзнаа…

Эрт эдүгээгийн ховор хөгжмийн зэмсгүүдийг сонсож үзэж, тэдний хөг эгшгээр ямар бүтээлүүд тоглогдохыг сонирхоорой.

Холбогдох утас: 11323954, 96996399

Веб: www.mongolian-ensemble.com

Leave a Reply