Grand TheatreМэдээСоёлын сэргэлт 2023 аян зохион байгуулагдлаа.

Соёлын сэргэлт 2023 аян зохион байгуулагдлаа.

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023

Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор СОЁЛЫН СЭРГЭЛТ аяныг орон даяар зохион байгуулж байна. Үндэсний Урлагийн Их Театрын хамт олон ГовьАлтай аймгийн 18 сум 2 тосгонд 9 дүгээр сарын 18-24-ны өдрүүдэд амжилттай ажиллаж чадавхжуулах сургалт, урлагийн тоглолт, лекц, илтгэлүүд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг олон нийтэд зохион байгууллаа.