Grand TheatreМэдээ“СЭРСЭН ТАЛ 39″ зохион байгуулагдана.

“СЭРСЭН ТАЛ 39″ зохион байгуулагдана.

Үндэсний Урлагийн Их Театр нэрт хөгжмийн зохиолч, Чингис Хаан одонт, ХБ, ТШ Б.Шаравын “СЭРСЭН ТАЛ” уран бүтээлийн тоглолтыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд 39 дэх жилийн хүндэтгэлийн тоглолтыг 11 сарын 27-нд 19 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.

Энэ удаагийн тоглолтын хөтөлбөрт хөгжмийн зохиолчийн зарим бүтээлүүдийг шинэчлэн найруулж Монголын дуу, хөгжмийн урлагийн нэрт уран бүтээлчид үзэгч, сонсогчдод оо хүргэж байгаа нь онцлог болох юм.

Мөн Б.Шаравын нэрэмжит “Мэргэжлийн дуучид, үндэсний хөгжимчдийн олон улсын II, III уралдаан”-ы шагналтнууд оролцоно.

2023.11.27 19 цагт

Соёлын төв өргөөнд

https://ticket.mn/event/1864/