Grand TheatreМэдээЭзэн Богд Чингис хааны эш хөргийг бүжгийн заалны хойморт заллаа.

Эзэн Богд Чингис хааны эш хөргийг бүжгийн заалны хойморт заллаа.

Үндэсний Урлагийн Их Театрын Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын хойморт Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн дагуу Эзэн Богд Чингис хааны эш хөргийг, АЖ, ТШ Ц.Сэвжид, ХБ, УГЗ, ТС С.Сүхбаатар нарын хөргийн хамт хүндэтгэлтэйгээр залах ёслол болж үе үеийн уран бүтээлчид, багш нар оролцлоо.

Мөн тус арга хэмжээний үеэр бүжгийн залны шаланд эрүүл ахуйн шаардлага хангасан евро стандартын мэргэжлийн бүжгийн тайз, бэлтгэлийн заланд ашигладаг хулдаас дэвслээ. Ингэснээр бүжигчдийн бэртэл гэмтэл, эрүүл ахуйн бусад асуудлыг багасгах алхам болж байгаа юм.

Leave a Reply