Grand TheatreМэдээҮДБЭЧ-ын хамт олон аялан тоглолт хийнэ

ҮДБЭЧ-ын хамт олон аялан тоглолт хийнэ

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон энэ сард орон нутгаар аялан тоглолт хийхээр болжээ. 80 хүний бүрэлдэхүүнтэй чуулгын уран бүтээлчид шилдэг тоглолтуудаа орон нутгийн үзэгчдэд түүвэрлэн хүргэхээр болжээ.
Дөрөвдүгээр сарын 20-21-нд Багануур, 22-24-нд Хэнтий, 26-28-нд Дорнод, 29-нөөс тавдугаар сарын 1-хүртэл Сүхбаатар аймагт, тавдугаар сарын 3-4 Бор-Өндөр хотод хийснээр аялан тоглолт өндөрлөх аж. Энэ нь 20 жилийн турш тасалдаад байсан томоохон аялан тоглолт болж буйгаараа онцлог гэж зохион байгуулагчид онцолж байна. Тус чуулгын хувьд өнгөрсөн жил Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт аялан тоглолт хийсэн бол энэ жил зүүн аймгуудын нутгуудыг ийнхүү зорихоор болжээ.

Leave a Reply