Grand TheatreМэдээҮндэсний Их Баяр наадмын өдрүүдээр “Монголын сайхан орон” цуврал тоглолт тоглогдоно.

Үндэсний Их Баяр наадмын өдрүүдээр “Монголын сайхан орон” цуврал тоглолт тоглогдоно.

70 гаруй жилийн түүхтэй Үндэсний урлагийн төв байгууллага болох Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын үндэсний их баяр наадамд зориулсан  “Монголын сайхан орон” цуврал тоглолт 07 дугаар сарын 10,11-ны өдрүүдэд тоглогдох гэж байна.

07 дугаар сарын 10-нд 20:00 цагаас ХБ, АЖ, ТШ, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дуучдын  Ардын дуу мину тоглолт Үндэсний урлагийн их театрын тайзнаа

07 дугаар сарын 11-нд 20:00 цагаас АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын Монгол бүжгийн гайхамшиг тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа

07 дугаар сарын 11-нд 20:00 цагаас Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрлын Наадмын үдэш тоглолт Үндэсний урлагийн их театрын тайзнаа тус тус тоглогдоно. Тасалбар ticket.mn болон Үндэсний Урлагийн Их Театр, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын кассаар худалдаалагдаж байна.

Эрхэм үзэгч та бүхнийг үндэсний их баяр наадмын өдрүүдээр үндэсний урлагийн гайхамшгийг мэдэрч, сэтгэл оюунаа баясгахыг урьж байна.