Grand TheatreМэдээ2013 оны бүх урлагийн гоо марал шагналт уран бүтээл тоглоно.

2013 оны бүх урлагийн гоо марал шагналт уран бүтээл тоглоно.

Анх 1996 онд Б.Мягмар, Ц.Мөнхтөр нар санаачлан эхлүүлж байсан Бүх урлагийн тэргүүн дээд ГОО МАРАЛ шалгаруулах ёслолын цэнгүүн бол урлагийн байгууллага, уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг хамгийн том ёслолын арга хэмжээ билээ. Сүүлийн гурван жилд бүтээгдсэн урлагийн бүтээлүүдүүдийг 12 номинациар өрсөлдүүлж шилдгийн шилдгийг тодруулдаг сэтгэл догдлом мөч байдаг.

ҮДБЭЧ-ын 2013 оны уран бүтээл “Монголын их хатад” тус оны 12 сард нээгдсэн цагаасаа үзэгчдийг байлдан дагуулсаар оныхоо наадамд цахиур хагалан оролцсон юм. “Монголын их хатад” бүжгийн урлагийн шилдэг уран бүтээл, хөгжмийн урлагийн шилдэг уран бүтээл номинацад нэр дэвшин Бүжгийн урлагийн шилдэг уран бүтээл ГОО МАРАЛ шагналыг уран бүтээлчдэдээ авчирсан. Бүжгэн жүжгийн хөгжмийг бичсэн Төрийн соёрхолт Бирваагийн Мөнхболд “Монголын их хатад” бүжгэн туульсын хөгжим төрөлд нэр дэвшиж байсан.

Уран бүтээлийн Ерөнхий продюсер Г.Цоггэрэл “Хүн төрлөхтний түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн бидний дээд үе хөх Монголын гайхамшигт их хатдын түүхээс сорчлон дээжилж бүтээсэн энэ бүтээл Монголын соёл урлагийн түүхэнд нэгэн содон бүтээл болно гэж итгэж байна” хэмээн дурсжээ.

Түүний хэлсэнчлэн “Монголын их хатад” уран бүтээл Монгол улсыг дэлхий дахинд сурталчилах, Монголын түүхэн дэхь гайхамшигт хатдын түүхийг таниулах их аяндаа амжилт дүүрэн яваа юм.

“Монголын их хатад” бүжгэн жүжигт түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлүн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгэн жүжгийн хэлээр үзүүлдэг.

Монгол хатдын нууц түүх номыг зохиогч Jack Weatherford тоглолтын дараа уран бүтээлчидтэй уулзахдаа: “Түүхэн дэхь Монгол хатдын баларч арилсан мөр эргэж урлагийн тайзнаа амилан, түүхийн үнэн байх чанарыг хадгалж байгаад нэн таатай байна” хэмээсэн байна.

Энэ удаагийн Монголын их хатад уран бүтээлийн тоглолт 11 сарын 22-ны өдөр 19 цагаас ҮДБЭЧ-ын тайзнаа болох бөгөөд хүрэлцэн ирсэн зочиддоо “Монгол хатад” загварын шоу, VIP хүлээн авалт зохион байгуулахаар маркетингийн алба төлөвлөөд байна.

Гоо үзэсгэлэн Монгол хатдын түүхэн амьдралаар аялахыг хүсвэл маркетингийн албатай холбогдоно уу.

ҮДБЭЧ МАРКЕТИНГ АЛБА 89070887 99052944

Leave a Reply